THE MONGOLZ | Controlez-ийн гэрээ дууслаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цахим спортын төрөлд амжилттай өрсөлдөж буй The MongolZ багийн шинэ тоглогч болох Controlez-ийн гэрээ дуусаж, гэртээ харьлаа. 

Энэ талаар багийн албан ёсны хуудаснаа "Өнгөрсөн гурван тэмцээний турш багийн нэг хэсэг байж олон гайхалтай дурсамжийг бидэнтэй хуваалцсан stand-in тоглогч controlez-ийн гэрээ үүгээр дуусаж байна.

Өөрийн үнэ цэн, чадвар туршлагаа ахин нэг нотлон бидэнтэй хамт зогссон Баасанжаргалын "controlez" Өнөдэлгэртээ баярлалаа.

Цаашдын замналд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ. 

Багийн бүрэлдэхүүнд Senzu эргэн ирэх, эсвэл шинэ тоглогч авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top