"Chinggis Warriors" баг eXTREMESLAND 2025 тэмцээний аварга боллоо

Админ | Zindaa.mn
2025 оны 12 сарын 22

Монголын цахим спортын "Chinggis Warriors" баг eXTREMESLAND 2025 LAN тэмцээний Counter‑Strike 2 (CS2) төрөлд түрүүллээ. Тэмцээн 2025 оны арванхоёрдугаар сарын 18–21-нд Хятадын Шанхай хотод зохион байгуулагдсан байна.

"Chinggis Warriors" баг хэсгийн шатанд RAVENS багийг ялж, плейоффт шалгарсан. Шөвгийн наймд Хятадын "Rare Atom" багийг 2‑0-ээр ялж, шөвгийн дөрөвт Хятадын "Change The Game" багийг 2‑1 харьцаатай хожиж, финалд шалгарсан юм.

Финалд "Chinggis Warriors" баг Хятадын "JiJieHao" багийг 2‑1-ээр хожиж, аваргын цомыг өргөлөө. Тус ялалт нь багт 70.000 ам.долларын шагнал авлаа.

Харин энэхүү тэмцээнд оролцсон монголын "Eruption" баг тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 10.000 ам.долларын шагнал хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Doris_Bella(51.15.22.15) 2025 оны 12 сарын 26

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com

0  |  0
Top