ОХУ Өвөр Байгалийн хязгаарт зэс боловсруулах аж үйлдвэрийн кластер байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр тус бүс нутаг зэс үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт орно гэж ОХУ-ын орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн сайд Виталий Эксузян мэдэгджээ.
Түүний ярьснаар, тус бүс нутагт зэс боловсруулах үйлдвэр барьж, түүхий эдийг нь бүс нутгийн зэсийн ордуудаас нийлүүлэхээр төлөвлөж байна. Тус үйлдвэр нь катодын зэс, зэс утас, хоолой зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Өвөр Байгаль нь Хятад улстай хиллэдэг бөгөөд тус улсын зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нийлүүлснээр орон нутгийн төсөв нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Өвөр Байгалийн хойд хэсэгт Орост хамгийн том, дэлхийд томоохонд тооцогдох Удоканы зэсийн орд бий. Тус ордын нөөц нь 26.7 сая тонн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )