Олон улсын Ratings агентлаг эрчим хүчний салбарын эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан дэлхийн зэсийн үнэ, төв банкнууд үнэт металл худалдан авах нь нэмэгдэж байгаатай холбогдуулан алтны үнийн таамгийг тус тус нэмэгдүүлжээ.
Тус агентлагийн тооцоолсноор, 2026 онд алтны үнэ нэг унц нь 4.5 мянган ам.доллар, 2027 онд 3.8 мянган ам.доллар /өмнөх таамгаар 2.5 мянган ам.доллар/, 2028 онд 3.3 мянган ам.доллар /өмнөх таамгаар 2000 ам.доллар/-т хэлбэлзэнэ гэж тооцоолж байна.
Заасан хугацаанд алтны үнийг ийн нэмэгдүүлсэн нь зах зээлийн өндөр үнийг тусгажээ. Учир нь төв банкнууд их хэмжээний алт худалдан авч байгаагийн сацуу хөрөнгө оруулагчид алтанд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл байна. Эдгээр үзүүлэлтүүд хэлбэлзэх ч макро эдийн засгийн хүчин зүйлс болох геололитикийн хурцадмал байдал, зээлийн хүүгийн бууралт, дэлхийн худалдааны салбарын хямралаас үүдэн урт хугацааны инфляцын үр дагаврын болгоомжлол ойрын хугацаанд сулрахгүй гэж үзэж байна.
Fitch агентлаг мөн зэсийн спот үнийн таамгийг нэмэгдүүлжээ. 2026 онд зэсийн спот үнэ нэг тонн нь 11.5 мянган ам.доллар /өмнөх таамгаар 9.5 мянган ам.доллар/, 2027 онд 11 мянган ам.доллар /өмнөх таамгаар 8.5 мянган ам.доллар/, 2028 онд 10 мянган ам.доллар байна гэж шинжээчид тооцоолжээ.
Түүнчлэн тус агентлаг, хөнгөн цагаан, цайрын үнэ мөн өснө гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )