Лондонгийн металлын биржид зэсийн ханш тонн тутамдаа 14 мянган ам.доллароос давж өслөө. Өчигдрийн арилжаагаар 1.2% өссөн нь энэ юм. Өнгөрсөн нэгдүгээр сард тонн тутамдаа 14.5 мянган ам.доллар болж түүхэн дээд түвшинд тогтоож байв.
Ираны дайн мөддөө дуусахгүй нөхцөл байдал үүссэн нь ийнхүү зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлсөн юм. Цаашид хэлэлцээ хэд, хэдэн удаа үргэлжлэх магадлалтай байгаа тул нөхцөл байдал нааштайгаар шийдэгдтэл зэсийн ханш өсөх хүлээлттэй байна. Түүнчлэн БНХАУ-ын дотоодод зэсийн эрэлт сэргэсэн нь ханшид нөлөөлөх хүчин зүйлийн нэг болжээ.
Он гарснаас хойш зэсийнханш 13% өсөөд байна. Геополитикийн хүчин зүйлээс гадна Африк, Индонезийн томоохон уурхайнуудад нийлүүлэлтийн тасалдал үүссэн нь зэсийн ханшийг тогтвортой өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )