Япон бүс нутгийн навигацийн QZSS системийн сүүлийн Мичибики хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд ирэх оны хоёрдугаар сард оруулахаар төлөвлөж байна гэж Японы сансар судлалын агентлаг мэдээлжээ.
Ингэснээр дэлхийн тойрог замд нийт долоон Мичибики хиймэл дагуул байрлах бөгөөд Япон улс нь гаднын хиймэл дагуулуудын мэдээлэлд найдалгүйгээр өөрийн QZSS системийг ашиглах боломжтой болох юм. Японы GPS гэгддэг QZSS систем нь ухаалаг утас болон бусад төхөөрөмжийн байршлыг нарийвчлан тогтоох, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн талаарх мэдээллийг радио дохиолол хязгаарлагдмал газруудад шуурхай дамжуулах үүрэгтэй. Энгийн иргэдийн хувьд тус систем нь газар зүйн байршлыг хэдхэн см-ийн алдаатай заах бол АНУ-ын GPS системийнх хэдэн метр байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )