БНХАУ эмнэлгийн практикт анх удаагаа нисэх онгоцыг эмнэлгийн зориулалтаар тохижуулжээ. Шанхайн Фүдан их сургуулийн Чих, хамар, хоолойн факультет, Шанхайн их сургуулийн амны хөндийн факультет хамтран C909 маркийн тийрэлтэт онгоцыг эмнэлгийн зориулалтаар тохижуулсан байна.
Нисэх онгоц нь хотоос хот руу нисэх явцдаа яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, чих, хамар, хоолойн яаралтай хагалгаа хийх, шаардлагатай оношилгоог хийх чадвартай юм байна. Мөн MRI болон компьютерт томографийн тасгаар ч тоноглогдсон байна.
БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд 2030 он гэхэд ийм төрлийн хөдөлгөөнт эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм. Мөн хамтын ажиллагаатай африкийн хэд,хэдэн улсуудад ийм эмнэлгийг хөнгөлөлттэй зээлээр олгож магадгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )