Испанийн аваргууд, каталонийн нэр төр 1xbet брэндийн албан ёсны түнш Барселона клуб удаан хүлээсний эцэст гэртээ эргэн ирлээ. Нэн шинэ “Камп Ноу”-д болсон эхний тулаанд өрсөлдөгч Атлетик клубийг 4-0 харьцаагаар бут ниргэсэн. Шинэ цэнгэлдэхэд болсон энэ тоглолтын ард нуугдсан тоо баримтыг та бүхэнд хүргэе.
45.1 мянган хөгжөөн дэмжигч
Шинэ цэнгэлдэх хараахан бүрэн хүчин чадлаараа хөгжөөн дэмжигчээ цуглуулж чадаагүй. Гэхдээ лигээс олгосон зөвшөөрлийн дагуу хамгийн ихдээ 45.4 мянган хөгжөөн дэмжигч нэвтрүүлэх боломжтой байсан. Энэ удаагийн тоглолтыг шинэ цэнгэлдэхэд 45,157 хөгжөөн дэмжигч үзэж сонирхсон юм.
909 хоногийн хүлээлт
Барселона клуб 2023 оны тавдугаар сарын 28-нд Барса Майорка клубийг хүлээн авсан тоглолт нь хуучин цэнгэлдэхдээ хүлээн авсан сүүлийн тоглолт байлаа. Энэ өдрөөс хойш яг 909 хоног өнгөрчээ. Тэд 909 хоногийн дараа “Эстади Олимп” түр цэнгэлдэхээ орхиод ийнхүү гэртээ ирж байгаа нь энэ.
4 гоол
Шинэ гэртээ хүлээн авсан эхний тоглолтдоо тэд Атлетик Бильбоа клубийг 4:0 харьцаагаар бут ниргэсэн. Шинэ цэнгэлдэхэд Ферран Торрес хоёр гоол, Левандовски, Фермин нар тус бүр нэг гоол оруулсан юм.
Хаалгандаа гоол алдсангүй
Барселона клубт өнгөрсөн зуны наймаагаар нэгдсэн Жоан Гарсиа гэмтэл, бэртлээс эргэн ирж талбайд гарсан. Тэрээр 58 хоногийн дараа гарааны тоглогчоор нэрлэгдсэн нь энэ болсон юм. Талбайд гарсан анхны өдрөө хэд, хэдэн гайхалтай хаалт хийж, ур маягаа толилуулсан тэрээр хаалгандаа нэг ч гоол алдалгүй, хуурай манаж чадлаа.
13-аас 13
Эрик Гарсиа. Барселона клубийн унаган хүүхэд тэрээр энэ улирал эхэлснээс хойш 13 тоглолт дараалан талбайд гарсан цор Барсагийн цор ганц тоглогч боллоо. Тэр эдгээр тоглолтын 11-д нь гарааны үндсэн бүрэлдэхүүнд нэрлэгдэж, нийтдээ 1010 минут тоглоод байна.

Каталонийн 9 тоглогч
Шинэ гэртээ хийсэн эхний тоглолтын гарааны бүрэлдэхүүнд есөн каталон үндэстэн багтсан нь сонин тохиолдол байв. Эдгээр есийг дурдвал Гарсиа, Кубарси, Мартин, Балде, Олмо, Ямал, Касадо, Бернал нар юм. Орон нутгийн сэтгүүлч Ориол Жовегийн хэлснээр “1937 ны 10-р сарын 31-ний өдөр Барселона клуб “Лес Кортс” цэнгэлдэхдээ Эспаньолтой тоглоход л хамгийн сүүлд ийм олон каталончууд талбайд гарсан санагдана” гэсэн юм.
Ферминий 100 дахь тоглолт
Фермин Лопес энэ тоглолтыг хэзээд дурсан санах учиртай. Чухамдаа тэрээр энэ тоглолтод гараанд гарснаар Барселона клубийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцсон юм. Барсагийн төлөөх 100 дахь тоглолтоо тэрээр өөрийн ур чадвар бүхий гоолоор мялааж чадсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )