МАН-ын их хурлаас онцолж харах ТАВАН зүйл

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

Энэ амралтын өдрүүдэд эрх баригч Монгол Ардын Намын 31 дүгээр их хурал болох гэж байна. Намын дотоод хямрал нь улс орны дээр сандайлж, хуучин кадруудаа гэрэл цохиулсан энэ их хурлаас тогтож харах ёстой, анзаарч харах учиртай хэд, хэдэн сэдэв байна.

Ташрамд сануулахад, 2000-аас илүү гишүүд нь чуулах Буянт-Ухаа спорт цогцолборыг БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 21 сая ам.доллароор бүтээн босгосон гэдгийг санахад илүүдэхгүй. Спорт цогцолборын зориулалт нь мэдээж эрх баригч намын хурал хуйг зохион байгуулах зорилготой байгаагүй нь ойлгомжтой. Нийт 21 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулагдсан энэ спорт цогцолборыг баригдаж дууссаны дараа Засгийн газарт хүлээлгэн өгсөн байдаг юм...

Хурал биш хурал

Эрх баригч МАН 2025 он гарсаар дотоод хямрал чинээндээ тулав. Бүлэглэл фракцын тэмцэл нь явж, явж намын даргын тамга хэнд байх вэ гэдэг рүү чиглэж эхэлсэн. Энэ оны тавдугаар сарыны 21-нгий өдөр МАН-ын зургаадугаар бага хурал хуралддаж Хамтарсан Засгийн газраас гэрээг зөрчсөн агуулгыг хэлэлцэн Ардчилсан намыг хөөсөн. Гэвч хассан намын сул орон тоон дээр хэн гэгч субъект гарах вэ гэдэг амбиц хөвөрч эхэлсэн нь яв, явсаар бүлэглэл хоорондын зөрчил болно чинээ хэн ч санаагүй.

Энэ хурлаас хойш яг дөрвөн сарын дараа МАН-ын VIII бага хурал болов. Энэ хурлаар 49 гишүүнийг чөлөлж, шинэ төлөөлөгчдийг томилов. Намын бүтэц, төлөөллийг шинэчилж гэрэл цохиулах нэг алхам гэж тэд зөвтгөсөн. Зөвтгөл үр дүнд хүрээгүй. Намын даргаа сонгосон гэдэг ч угтаа сонгож чадаагүй. МАН-ын удирдлагын хямрал дотооддоо чинээндээ хүрсэн гэдгийг өнгөрсөн хэдэн сарын улс төрийн уур амьсгал харуулна. Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэх хоёр субъект өрсөлдсөн. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх засаглалын тэргүүн. Намын даргын төлөөх өрсөлдөөн институц хоорондын толхицлоон болсон нь энэ хурлаас ил болсон юм. Үндсэндээ хоёр шатны санал хураалт явагдахад эхний шатанд Д.Амарбаясгалан 58 хувь, Г.Занданшатар 42 хувийн санал авсан. Нэр дэвшигчдийн аль нь гуравны хоёрын босго даваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулж хуралд оролцсон 321 гишүүний 275 хүний саналаар Д.Амарбаясгалан сонгогдсон билээ. Өөрийг нь дэмжигч гишүүдийг санал хураалтад оролцуулагүй гэх шалтгаанаар Г.Занданшатар хоёр дахь шатны санал хураалтыг бойкотлосон юм.

“Би биш чи хулгайч”

Монгол ардын намын дотоод хямрал нь 2025 оны улс төрийн хямрал руу хөтөлсөн гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна. Намын удирдлагын зөрчил, фракцын тэмцэл нь наанадаж намын хүрээнд бус, цаанадаж парламент, Засгийн газрын түвшинд нөлөөлж, тогтворгүй байдал үүссэн. Хэлд дөнгөж орсон гишүүд ч “намын зовлон Монголын зовлон боллоо” гэж маань шиг давтаж байсныг уншигч та санаж л байгаа байх. Хэн нэгний гортигт багтах гэж л цээжиндээ тогтоосон тарни юм шүү дээ. Тарни шивнэсээр институц хоорондоо зөрчил болох дээрээ тулав. Өнөө хүртэл үргэлжилж байгаа маргаан чухам үүнээс эхлэлтэй. Улс төрийн институцийн толгойд байгаа хоёр субъект эрх мэдлийн цулбуураа ашиглан нэг, нэгнээ намнааад байгааг уншигч та гадарлаж л байгаа байлгүй.

Ер нь 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эрх мэдэл МАН дээр л төвлөрсөн. Энэ их эрх мэдэл томорсоор дотроо байлдаж байгаа нь өнөө цагийн өнгө.

Дарга биш дарга

МАН-ын VIII бага хурлын үр дүнг харвал Д.Амарбаясгалан дарга ч юм шиг. Гэвч үгүй. Дээд шүүхэд одоо бүртгэлтэй дарга нь Д.Оюун-Эрдэнэ. Одоо байлдаж буй Г.Занданшатар өөрийг нь дэмжигчдийг санал хураалтад оролцуулаагүй гэх шалтгаанаар бойкот зарласан. Бага хурлын шийдвэр эцсийнх байгаагүй учраас үр дүнг эсэргүүцсэн субъектууд эрх мэдлээ ашиглан нэгэнтэйгээ байлдсаар өдийг хүрлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өнөөгийн сайдыг маргаашийн сайдаар сольж, хууль тогтоох засаглалын тэргүүн нь мэдэгдлээр бөмбөгдсөөр суудлаасаа буусан. Чухам ингэсээр их хурлын өмнө хоёулаа нэрээ татсанаар “маргаан дуусав”. Маргаан дуусгах ажлын хэсэгт хуучин кадрууд хөмсөг зангидаад, шинэ гишүүдээ дуугаа татаарай гэж цахим орчинд “сүрдүүлснээр” энэ маргаан “өндөрлөх” тийшээгээ хандлаа.

Сөрөх биш сөрөг хүчин

Гайхалтай нь эрх баригчид эрх мэдлийн төлөө ноололдож байхтай зэрэгцэн Ардчилсан нам намрын эхэн сард намын даргаа сонгосон. Үүнийг нь олон нийт ч, Ардын нам ч гайхан хүлээн авсан нь дамжиггүй. Нэгэнт сөрөг хүчин нь тэс ондоо дүр зурагтай болсон тул Ардын намын дотоод тэмцэл эрчимжисэн. Сохорсон биш завшив гэлээ гэдэг шиг засгаас жийгдсэн нь Ардчилсан намын дүр зураг, байр, байдлыг эрс өөрчилсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Ардын намаас бантахдаа зарим гишүүд нь улс төрийн хямрал “Ардчилсан нам сөрөг хүчин шиг байсан бол өөр байх байсан гэж” хөмхий зуун шилээ маажихад хүргэсэн.

“Би л лав биш”

Их хурал болохын зүг өмнө сөргөлдөгч талууд уриалгахан нэгэндээ зай тавьж өгөв. Эхлээд гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар нэрээ татсанаа сошиалаар зарлав. Дараа өдөр нь Д.Амарбаясгалан нэрээ татсанаа зарласан. Гэхдээ эцэст нь “Монгол Ардын намын дарга” гэдгээ сануулаад амжина лээ. Бага хурлаасаа де факто сонгогдсон хүн аргагүй. Хэрсүү уншигч та нэг зүйлийг анзаараарай. Сөргөлдөгч талуудын учиг одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр огтлолцсоор байгааг. Намын даргын тамга де-юре түүнд хадгалагдаж байгаа учраас аргагүй. Ингээд ямар ч өрсөлдөгчгүй мөртлөө, ямар ч даргагүй намын их хурал эхэллээ. Хэн дарга болох вэ...

Нэгэн зүйл

Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа хэн нэгэн мартаагүй бол Монгол Ардын Нам 1920 оны зургаадугаар сарын 25-нд “Хүрээний бүлгэм”, “Консулын бүлгэм”-тэй нэгдэж байгуулагдаж байв. Намын анхны удирдлагын бүтэц нь С.Данзан, Д.Догсом, Ц.Дамбадорж гэсэн гурван хүнээс тогтож байлаа. Гурван даргатай энэ бүтэц нь тухайн үеийн хувьсгалын нөхцөл, итгэлцэл, эв нэгдлийг хангах зорилготой байсан. Анхдугаар их хурал нь 1921 онд хуралдаж, намын бүтэц, дүрмийг баталгаажуулсан. Улмаар нэг даргатай тогтолцоонд шилжиж, Ерөнхийнарийн бичгийн дарга, бага хурал зэрэг байгууллагууд нэмэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.94) 2025 оны 11 сарын 17

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.40.215) 2025 оны 11 сарын 15

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal yanhan solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

0  |  0
Зочин(66.181.176.128) 2025 оны 11 сарын 15

Хэн монгол залуусыг тагнуулч болгоно гэж худлаа хошгоруулад бна вэ

0  |  0
DR. ADITYA(102.89.84.192) 2025 оны 11 сарын 15

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Ahmad(202.9.40.154) 2025 оны 11 сарын 15

Намын Их хурлаар уул нь улс орны хөгжил дэвшил, эдийн захсгаа эрчимжүүллэх талаар л гол нь олон гишүүдийнхээ сэтгэл зүйг сонсож, ярилцмаар юм. Гэтэл юу гэнээ Албан тушаалыгн төлөө 3 асуудал хэлэлцэнэ гэнэ үү. МАН-ын удирдлага арай л биш болжээ.

0  |  0
Нэргүй(202.9.46.2) 2025 оны 11 сарын 15

Хэм хэмжээг зөрчсөн нэг сэтгэгдэл овоо алга болсон , дахиад гараад ирж

0  |  0
Нэргүй(202.9.46.2) 2025 оны 11 сарын 15

Хэм хэмжээг зөрчсөн нэг сэтгэгдэл овоо алга болсон , дахиад гараад ирж

0  |  0
Зочин(66.181.187.121) 2025 оны 11 сарын 15

Баялгийн сан баялагтай эзэн монгол хэрэгжсэнгүй. МАН МСS koмпанийн бодлогыг хэрэгжүүлж бна. Учрал бол худлаа гар. Та нар ялагдсан.

0  |  0
S(66.181.176.233) 2025 оны 11 сарын 15

ANUSDI80955877VANXANDI BOOW XXI BOOW DOLOOJ AL SEXSEER80955877

0  |  0
Нам(66.181.187.164) 2025 оны 11 сарын 15

Ухаа худагаа төрдөө авья, хөрөнгө хураая, баялгийн сан байгуулж ард иргэд адилхан тэгш хүртэе гэж зүтгэлээ гэж буруутгагдан Хятадын мсэс гэх компаний мөнгөөр авилга авсан нам харгалзахгүй гишүүд бүлэглэн Оюун-Эрдэнийг зайлуулсан, дараа нь Амарбаясгаланг, одоо Булгантуяаг зайлуулав,\nАвилгачдын цаад зорилго нь Хятадын мсэс гэх компани руу цоролзвол яадгийг хүчиндэн үзүүлж тэмцэгч Монголчуудын зүрхийг мохооход л оршиж байна,\nХятадын мсэс гэх компаний мэдлийн УИХ, ЗГ, Цэцтэй болжээ, зайлуул

1  |  0
Top