ИХ зодооны дараах БАГА хурал

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Их зодоон их ойлголцол болоод голлох дүрүүд нь байр, байраа олсны дараа МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Засгийн газрын үр дүн ярихаас өмнө 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярьж таараа. Суудал, суудалдаа тухалсныг анхаарахаас өмнө одоо байгаа хэдэн кадруудын гаргасан /эсвэл олсон/ пактуудыг ярих нь гарцаагүй. Эрх баригч намын засаг солигдсон асуудлыг ярихаас урьтаж одоо байгаа /өмнө нь ч байсан/ сайд нарын сандал суудлыг ярьж таараа. Намын асуудлыг том зургаар нь ярихаас илүүтэй аппаратад ажиллаж байсан хүмүүсийн авлига, албан тушаалын хэргийг хэлэлцэх нь баараггүй.

Одоогийн дарга Н.Учрал дарга болохдоо авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэнд ч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн учраас но гаргасан хэнд ч гарцаагүй хариуцлага тооцож л таарах гээд байна.

Бага хурлаас өмнө Д.Тогтохсүрэн, Н.Тавинбэхийн асуудал босож ирсэн. Нэг нь сайд, нөгөө нь УИХ дахь Бүлгийн дарга байсны хувьд зайлшгүй тогтож харах л ёстой асуудал байсан. Сүүлд нэрийг нь өөрчилсөн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нь 100 сая төгрөгийн хахуулийг бусдаас авахаар завдах үедээ баригдсан гэх мэдээлэл тараад байгаа. Харин Н.Тавинбэх нь Өмнөд Солонгосын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөл үйлчилгээний 9 сая ам.долларын гэрээ байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2.6 сая ам.доллароор нэмээд, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж баривчлан саатуулаад, бага хурлынх нь өмнө сулласан. Зөвхөн албан тушаалын хэргүүдээс гадна төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг шалгаж байгаа. Засгийн газрын нэр бүхий сайд нарын асуудал ч давхар яригдана. Одоогийн дарга Н.Учрал дарга болохдоо авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэнд ч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн учраас но гаргасан хэнд ч гарцаагүй хариуцлага тооцож л таарах гээд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ч эхэлчихсэн болохоор МАН-ын хувьд рейтингээ өсгөх ёстой. Өсгөхийн тулд хариуцлагын механизм ажилладаг гэдгээ харуулах ёстой болсон.

Бага хурлаар үүнээс гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг ярина гэж мэдээлж байгаа ч орон нутгийн сонгуульд түүхэн ялалт байгуулсан Х.Нямбаатарын алдрыг тийм ч амархан тавьж явуулна гэдэг юу л бол. Сүүлийн дөрвөн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам засагласан Сүхбаатар дүүрэг л лав улаан болсон юм даг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ч эхэлчихсэн болохоор МАН-ын хувьд рейтингээ өсгөх ёстой. Өсгөхийн тулд хариуцлагын механизм ажилладаг гэдгээ харуулах ёстой. Тиймээс ч аппаратын хөгшин бурхинууддаа нэр төдий хариуцлага тооцох ёстой болно. Тэгж байж МАН бүтэн нэртэй, бүлээн зүстэй үлдэнэ /дарга нарынх нь бодлоор/.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top