BLAST Rivals Fall 2025 CS2 тэмцээний урьдчилсан тойм: Хонгконгод шилдгүүд өрсөлдөгчдөө сорьж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

 

BLAST Rivals Fall 2025 нь Будапештийн мэйжороос өмнөх сүүлийн том хэмжээний eSports тэмцээн бөгөөд цахим спортын ертөнцийн бараг бүх шилдгүүд энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Тэд дэлхийн тэргүүлэгч өрсөлдөгч багуудтай нүүр тулан тоглох гэж байна.

Формат, оролцогчид, шагналын сан BLAST Rivals Fall 2025 тэмцээн нь 11-р сарын 12-16-ны өдрүүдэд Хонгконгийн AsiaWorld-Arena танхимд офлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт $350,000 ам.долларын шагналын сантай бөгөөд 8 баг оролцоно. Тэмцээний The MongolZ (№1) FURIA (№2) Vitality (№3) Spirit (№4) Харин тэдэнд сорилт үзүүлэх “өрсөлдөгч” багууялагч баг $125,000 ам.долларыг хүртэнэ. Rivals цувралын зорилго нь дээд зэрэглэлийн (Valve-ийн чансааны) багуудтай өрсөлдөх боломжийг шинэ өрсөлдөгч багуудад олгох юм.

Энэ удаад 2025 оны 10-р сарын VRS чансааны дагуу шилдэг дөрвөн баг нь: д нь дараах дөрвөн баг байна: Falcons (Европын Wildcard) Passion UA (Хойд Америкийн Wildcard) paiN Gaming (Өмнөд Америкийн Wildcard) TYLOO (Азийн Wildcard) Багуудыг хоёр бүлэгт хуваасан бөгөөд хоёр хожил авсан багууд хагас шигшээд, 1-1 гэсэн дүнтэй багууд шөвгийн наймд, харин хоёр ялагдалтай багууд хасагдана.

Тэмцээний гол фаворит багууд Энэ удаагийн түрүүгийн гол нэр дэвшигчид нь дээд түвшний багууд: Манай бахархал The MongolZ, тэдний хамтран ажиллагч 1xBet Монгол, мөн FURIA, Vitality, Spirit нар юм. Түүнчлэн Falcons багийг ч мөн фаворитын тоонд багтааж болно.

Тэд BLAST Rivals Fall 2025-ийн урилга илгээх үеэр дэлхийн №5 байранд байсан. ESL Pro League Season 22-ийн мөнгө, IEM Chengdu 2025-ийн хүрэл медаль авсан нь тэднийг хүчтэй өрсөлдөгч гэдгийг харуулж байна. A бүлэг – The MongolZ, Spirit, Falcons, Passion UA – нь гурван хүчирхэг баг орсон учраас “үхлийн бүлэг” гэж нэрлэгдэж байна.

Passion UA-гийн плэй-оффт гарах магадлал бараг тэгтэй тэнцүү. B бүлэгт, TYLOO ба paiN Gaming хоёрын аль нэг нь плэй-оффт гарах нь тодорхой, харин тэнд тэд FURIA болон Vitality багуудтай бараг гарцаагүй тулгарна. BLAST Rivals Fall 2025-ийн түрүүлэх магадлалтай таван баг: FURIA – сүүлийн гурван намрын тэмцээний аварга: FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025. Vitality – 2025 оны эхний хагаст хамгийн амжилттай баг. BLAST Rivals Spring 2025 болон BLAST.tv Austin Major 2025-ийн аварга. The MongolZ – Азийн шилдэг баг бөгөөд саяхан дэлхийн №1-д бичигдсэн. Тэдний шилдэг тоглогчдын нэг Senzu-г түр орлон controlez тоглож байгаа нь ялалтад хүрэх замыг бага зэрэг хүндрүүлж байна. Falcons – NiKo, m0NESY, kyousuke гэсэн оддын гурвал, туршлагатай дасгалжуулагч zonic, мөн ялалтад туйлын тэмүүлэлтэй. Spirit – залуу авьяастан donk ганцаараа бараг хүссэн тоглолт бүрийг авч явах чадвартай. Ингээд BLAST Rivals Fall 2025 нь улирлын хоёр дахь мэйжор болох StarLadder Budapest Major 2025-оос өмнө цахим спортын хүчний тэнцвэрийг тодорхойлох хамгийн чухал тэмцээн байх болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 11 сарын 12

Уяачин оркуудад зориулж, бөхчин оркууд ноцолдоно, зөв биз, кк

0  |  0
Top