.jpg)
Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар хэлэлцэж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрдэс, амин дэмийн үзүүлэлтийг судлахын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй төслийн явц, цаашдын мод тарих төлөвлөгөө, түүнчлэн “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-гийн талаар танилцуулга хийв.
Түүнчлэн бусад тулгамдсан асуудлын талаар санал солилцож, шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан юм.

Сэтгэгдэл ( 0 )