Парис Сен-Жермен vs Ницца: Нэгдүгээр Лигийн хамгийн сонирхолтой тоглолт болох гэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

Пари Сен-Жермен ба Ниццагийн Лиг 1-ийн төв тоглолтын урьдчилсан мэдээ

Бид Францын лигийн сонирхолтой тоглолтын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ тоглолт нь арваннэгдүгээр сарын 1-нд болох юм.

Парис Сен-Жермений тэргүүлэгчид эргэн ирж байна

Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш Парис Сен-Жермен нь Аваргуудын лигт гялалзсан амжилт үзүүлж байгаа ч Нэгдүгээр Лигийн хэд хэдэн тоглолтод оноо алдаад байна. Үүний гол шалтгаан нь үндсэн бүрэлдэхүүний тал нь бэртэлтэй байсан бөгөөд Луис Энрике багийн бүрэлдэхүүнийг байнга сольж байсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Харин өдгөө энэ хүнд үе ард үлджээ. Усман Дембеле болон Дэзирэ Дуэ талбайд эргэн ирснээсээ хойш гоол оруулсан бол Фабиан Руиз, Жоау Невеш нар эдгэрч, талбайд гарахад бэлэн болоод байна. 

Парис Сен-Жермений хамгийн сүүлд талбай дээрээ Страсбургтай хийсэн тоглолт 3:3-аар оноогоор тэнцсэн. Ийнхүү Нэгдүгээр Лигийн энэ улиралд парисчууд гурав дахь удаагаа гурван гоол алдаж байна. Үүнд тун сэтгэл дундуур байсан Луис Энрике хамгаалалтад  онцгой анхаарсан. Хэвийгээр хамгаалагчид сайн тоглосон ч Ашраф Хакими хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирлаа. Ийм үйл явдал Брестийн эсрэг тоглолтын үеэр тохиов.

Ницца-гийн гэнэтийн бэлэг

Өнгөрсөн улиралд Ницца дөрөвдүгээр байрт орсон бөгөөд энэ амжилтаа хадгалахыг зорьж байсан. Гэвч одоогийн байдлаар “Бүргэдүүдийн” хүлээсэн амжилтыг үзүүлж чадаагүй л байна. Франк Хайсын удирдсан баг Брест, Ле Авр хоёрт хожигдож, Парис ФК-тай талбай дээрээ тэнцсэн. Үүний шалтгаан нь Ницца зун гол тоглогчдоо алдаж, 100 сая еврогоос дээш дүнтэй наймаа хийсэнтэй холбоотой. Шинэ ирсэн найман тоглогчоос зөвхөн хагас хамгаалагч Шарль Ванхоутт болон хамгаалагч Кожо Пепрах Оппонг хоёр л үндсэн бүрэлдэхүүнд орж чадсан.

Франк Хайсын удирдсан баг довтолгооны зоригтой тактикаар тоглож, прессинг хийдэг ч энэ нь Парис Сен-Жермэнд талбайн зайг ашиглан олон гоол оруулахад хангалттай биш. Өнгөрсөн улиралд Ницца Парист 3:1-ээр ялж, талбай дээрээ 1:1-ээр тэнцэж байсан. Гэхдээ үүгийг аз гэж харахаасаа илүүтэйгээр Франк Хайсын багууд Парис Сен-Жермений эсрэг сайн тоглодогтой холбоотой. Арван тоглолтод 3 ялалт, 3 тэнцээтэй байна.

Хүлээлт

Парис Сен-Жермен бөмбөг эзэмшилтээ гартаа авч тоглох нь тодорхой. Харин Ницца баг хамгаалалтын бүсэд суугаад байхгүй нь мэдээж. Энэ тоглолт сонирхолтой, сэтгэлд хүрсэн үйл явдал болно. Сонирхолтой нь, Парист болсон сүүлийн таван тоглолтод тус хоёр баг тус бүр хоёр ялалт, нэг тэнцээтэй байгаа юм. Энэ удаа хэн нь илүүрхэх бол?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top