АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн зэвсгийн туршилтыг даруй эхлэх үүргийг Пентагонд өгсөн тухай өөрийн Truth Social нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Трампын бичсэнээр, АНУ нь цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй улс. Хоёрт ОХУ, гуравт БНХАУ ордог. Хэдийгээр БНХАУ мэдэгдэхүйц хол хаягдсан ч таван жилийн дотор гүйцнэ. “Бусад улс орон ийм төрлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ижил нөхцөлд цөмийн зэвсгийн туршилтыг даруй эхлүүлэх үүрэг өглөө. Энэ үйл явц даруй эхэлнэ” гэж Цагаан ордны тэргүүн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )