Бид Францын лигийн сонирхолтой тоглолтын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ тоглолт нь арваннэгдүгээр сарын 1-нд болох юм.
Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш Парис Сен-Жермен нь Аваргуудын лигт гялалзсан амжилт үзүүлж байгаа ч Нэгдүгээр Лигийн хэд хэдэн тоглолтод оноо алдаад байна. Үүний гол шалтгаан нь үндсэн бүрэлдэхүүний тал нь бэртэлтэй байсан бөгөөд Луис Энрике багийн бүрэлдэхүүнийг байнга сольж байсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Харин өдгөө энэ хүнд үе ард үлджээ. Усман Дембеле болон Дэзирэ Дуэ талбайд эргэн ирснээсээ хойш гоол оруулсан бол Фабиан Руиз, Жоау Невеш нар эдгэрч, талбайд гарахад бэлэн болоод байна.
Парис Сен-Жермений хамгийн сүүлд талбай дээрээ Страсбургтай хийсэн тоглолт 3:3-аар оноогоор тэнцсэн. Ийнхүү Нэгдүгээр Лигийн энэ улиралд парисчууд гурав дахь удаагаа гурван гоол алдаж байна. Үүнд тун сэтгэл дундуур байсан Луис Энрике хамгаалалтад онцгой анхаарсан. Хэвийгээр хамгаалагчид сайн тоглосон ч Ашраф Хакими хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирлаа. Ийм үйл явдал Брестийн эсрэг тоглолтын үеэр тохиов.

Сэтгэгдэл ( 0 )