Пакистаны баруун хойд Хайбер-Пахтунхва мужийн шалган нэвтрүүлэх байрууд руу халдлага үйлдсэний хариуд тус улсын арми Афганистаны нутаг дэвсгэр дэх террорист бүлэглэлүүдийн байрлалд цохилт өгсөн тухай Пакистаны телевизийн PTV суваг мэдээлсэн байна.
Афганистаны “Талибан” хөдөлгөөний зэвсэгт хүчин болон "Фитна аль-Хавариж" бүлэглэлийн гишүүд аравдугаар сарын 14-ний орой Пакистаны хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү гал нээсэн ажээ. Пакистаны армийн хэрэгжүүлсэн хариу цохилтын үр дүнд шалган нэвтрүүлэх нэг цэг болон танкаар галлах байрлалыг устгасан гэнэ. Аравдугаар сарын 11-нд Афганистаны Гильменд мужид буудалцаан болсны дараа Афганистаны агаарын цэргийн хүчин Пакистаны Лахор хотод цохилт өгсөн байна.
Афганистаны телевизийн TOLO News сувгийн мэдээлснээр, мөргөлдөөний үеэр Пакистаны 58 цэрэг амь үрэгдсэн ажээ. Харин Пакистаны талын мэдээгээр Афганистанд байрласан зэвсэгт бүлэглэлүүдийн 200 орчим гишүүн, 19 байгууламжийг устгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )