ОБЕГ | Сураггүй алга болсон хоёр иргэнийг ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 14

 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ тус сумын харьяат иргэн “Ц” нь 10.06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймаг, Тэс сум  “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10.12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 0 эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top