СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ослын улмаас 5 хүн амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 10

 

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;
  • Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.131) 2025 оны 10 сарын 10

тэнэгүүд

0  |  0
эргүү малууд(203.91.116.130) 2025 оны 10 сарын 10

Хурдаа тохируулж яваач ээ, приус уначихаад онгоц унасан юм шиг нисэх юм.

0  |  0
Top