Гурилын үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 09

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдрийн 05:03 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top