ЦЕГ | Бүлэг зодоон хийхийг завдсан хүүхдүүдийг хуулийн дагуу шалгаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 05

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 03-ны 18:55 цагт "БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэн зодоон хийх гээд байна" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу насанд хүрээгүй оролцогчдын хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, өмгөөлөгч нарыг оролцуулан хуульд заасан шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top