Ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2025 оны 10 сарын 04

 Түймрийн аюултай бүсээс 2 айлын гэр, бог, бод нийлсэн 1500 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол гэдэг газар 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр гарсан ой хээрийн түймрийг аравдугаар сарын 3-ны 15:30 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраахад Булган, Орхон аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нутгийн иргэд 111 хүн, 12 техник, 7 мотоцикл, 5 морьтой ажилласан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top