“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 03

 

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг НЗХГ-аас стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн. Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв. 

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй  байсан бол  одоо 3-4 метр болсон" гэлээ. 

 

 

"Хан-Оргил" СӨХ-ны дарга Д.Лхагвасүрэн “Өмнө нь явган хүний зам нарийн байхад зорчиход хүндрэлтэй байлаа. Дугуйтай явж байгаа хүнтэй багтахгүй нарийхан байсан. Одоо өргөн  болчихсон учраас зорчиход тухтай болсонд баяртай байна” гэсэн юм.   

 

 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан цаашид оршин суугчдын хүсэлтээр явган хүний замуудыг үе шаттай өргөтгөж, шинэчилнэ гэдгийг онцолж байв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.123.171) 2025 оны 10 сарын 03

Худ 15- р хороо. Тэмээт хөшөөний уулзвараас 120 ын буудал хүрэх явган замыг засаачээ замын зүүн талаар явган зам нь гамшгийн байдалтай энэ зун намар бнгөрч ына өвөл яаж явна гэж халшрахаар ыгаа

0  |  0
Top