.jpg)
Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралт:
Нийт вакцины, 40% - 80% орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10% - 40% орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг. Хамралтын хувь 87.7% - 95.0% байсан байна.
2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1% байна.
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )