А.Отгонцэцэг: Энэ сарын 9, 10-нд БҮХ ШҮҮГЧ НАР ЧУУЛНА

2025 оны 10 сарын 03

Энэ сарын 9,10-ны өдрүүдэд нийт шүүгчдийн 3 дугаар чуулган Төрийн ордонд болох гэж байна. Тус чуулгантай холбоотой мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгийн тодруулгыг хүргэе. 


А.Отгонцэцэг " Шүүгч бол шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэг онцгой субъёкт. Шүүгч хуулийг хэрэгжүүлж, эцэслэн шийдвэр гаргадаг. Шүүх шударга ёсны тогтолцоогоо бэхжүүлэх, хэрэглэж байгаа хууль тогтоомжоо боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоох сайжруулах талаар санал гаргах ажилд идэвхтэй оролцох ёстой бөгөөд энэ шь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны нэг юм. Шүүгчдэд энэхүү эрхээ эдлэх боломжийг үе үеийн хууль тогтоомжоор нээж өгсөн байдаг.2021 оны Шүүхийн тухай хуулиар шүүгч бүр энэ эрхээ эдлэх боломжтой зохицуулалт орсон нь нийт шүүгчдийн чуулган гэсэн өөрөө удирдах ёсны байгууллагынх нь эрхийг баталгаажуулж өгсөн явдал байдаг юм. Нийт шүүгчдийн чуулганд шүүгч болгон биечлэн оролцохыг хуулиар нээж өгсөн юм. Хууль тогтоомжыг боловсронгуй болгох, тогтолцоогоо сайжруулах, саналаа өгөх эрх нь тодорхой хэмжээнд нээлттэй байсан. Гэхдээ яг шүүгч болгон саналаа илэрхийлж, боловсруулагдаад хууль тогтоомжид тусгах хэмжээнд баталгаатай байх зохицуулалт хараахан бий болоогүй байсан гэж хэлж болно. Тухайлбал, хуульд шүүгчдийн зөвлөл бүх шүүхийн ерөнхий шүүгчдээс бүрдэнэ. Ерөнхий шүүгчид, шүүхийн зөвлөлөөрөө дамжуулж миний ярьж байгаа эрхүүдийг хэрэгжүүлэх боломжтой байсан. 

Харин 2021 оны шүүхийн тухай хуулиар бүх шүүгчид чуулаад, чуулгандаа хоёр жил тутам биечлэн оролцох боломж нь хуулиар баталгаажсан. Чуулганы зохион байгуулалт, бэлтгэл ажил хийх процессийг хуулинд зааж өгч, ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд Улсын дээд шүүх, Хяналтын шатны шүүхийн төлөөлөл, шүүгчдийн зөвлөгөөнөө томилогдсон нэг шүүгч, эрүү, иргэн захиргааны давж заалдах шатны шүүх зэрэг нэг, нэг шүүгчээ томилж явуулдаг.  2025 оны хоёрдугаар сарын 15-нд энэхүү бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн ажлын хэсэг байгуулагдаад долоо хоног тутам хуралдаж, үе шаттайгаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Энэ талаарх бүх мэдээллийг шүүхийн цахим хаягаар түгээж байна. 

Мөн бүх шүүгчдийг хамруулах зүйн хүрээнд албан бичиг илгээж, 535 санал ирснийг хүлээж авсан. Ирсэн бүх саналыг цэглээд, Нэгдүгээрт, Хэрэг хариуцах нийтлэг журмаа батална /шууд хэрэгжүүлдэг бүрэн эрхийнхээ хүрээнд/, хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх шийдвэртэй холбоотой хуульд оруулах саналуудыг уламжилна, гуравдугаарт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн нийгмийн асуудал зэрэг захиргааны шинжтэй асуудлуудаар хууль тогтоомжид оруулах саналаа нийт шүүгчдийн чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна" гэдгийг онцлов. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(66.181.179.70) 2025 оны 10 сарын 04

Яг өнөөдрийн шүүгчид гээд байгаа хүмүүс бол бүгд мөнгөний боолууд бөгөөд өөрсөдтэйгээ ижил мөнгөнд боолчлогдсон эрх мэдэлтнүүдэд лавхар боолчлогдсон боолын боолууд юм Ийм боолчуудаас яаж ч чуулаад шударга үнэн шийдвэр хэзээ ч гарахгүй тул эдгээр боолчуудыг хүйс тэмтрэн устгаж байж сая шудрага ёс тогтоэо.. Үнэнийг өчив.

0  |  0
songogch(202.9.46.215) 2025 оны 10 сарын 04

ХОНГИЛЫН ШҮҮГЧИД ЮУ БОЛСОН БЭ? МОНГОЛЫН ШҮҮХ ХЭЗЭЭ ЦЭВЭРШИХ ВЭ???

2  |  0
zochin(49.109.1.149) 2025 оны 10 сарын 03

ene dolir gichii yugaa shuuldag yum bol ard tumen \nzovlongoor jargal hiideg Mongol шүүгчид hahuul avdag barigdah aa medeed huraldgui bulai nuud

0  |  0
Top