НҮБ нь энх тайвныг хангах ажилд анхаарлаа төвлөрүүлэх ёстой

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

НҮБ нь энх тайвныг хангах, мөргөлдөөнийг сэрэмжлэн зайлуулах ажилд анхаарлаа төвлөрүүлж, тус байгууллагын өөр бусад чиг үүргүүдийг халах шаардлагатай гэж НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолтц мэдэгджээ.

“НҮБ-ыг энх тайвныг хангах, дайнаас сэрэмжлэхэд тус дөхөм үзүүлэх үндсэн чиг үүрэгт эргүүлэн оруулах хэрэгтэй гэж би долоо хоногийн турш НҮБ-д суугаа бусад орны төлөөлөгчид болон Ерөнхий нарийн бичгийн даргад хэлж байна. Бусад ялихгүй чиг үүргүүдийг халах хэрэгтэй” хэмээн тэрээр телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Уолтцын хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ыг бүгд цуглараад ярилцдаг талбар гэж үздэг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!!!(91.168.149.21) 2025 оны 10 сарын 02

Дайн өдөөгч, хор найруулагч этгээддээ!!!

0  |  0
Top