Өнөөдөр Багшийн нарын өдөр болж байна. Энэ өдрийг тохиолдуулан нэг хувцсаа 40 жил өмссөн багшийн тухай сонирхуулъя.
АНУ-ын Техас мужийн нэгэн сургуулийн биеийн тамирын багш Дэйл Ирби 1973 оны хичээлийн шинэ жилийн зураг авалтад өмссөн хувцсаа 40 жил өмссөнөөрөө алдаршсан юм. Түүний 40 жилийн гэрэл зургуудыг Dallas Morning News нэгтгэн харуулсанаар интернэт орчинд сая гаруй хүний сонирхлыг шууд татжээ.

Биеийн тамирын багш болохоор ихэвчлэн спортзааланд байдаг тул түүнд хослол байгаагүй гэнэ. Биеийн тамирын хувцастайгаа зураг авахуулах гэтэл сургуулийн захирал нь “Арай боловсон хувцасла” гэжээ. Ингээд хувцаснуудаа үзээд, энэ хоёрыг цамцыг олж өмсжээ.

“Би хоёр жил дараалан нэг л янзаар хувцасласнаа мэдээд үнэндээ дургүй хүрсэн. Гэтэл эхнэр намайг дахиад энэ хувцасаа өмсөөд байхгүй юү гэж наргиагаар хэлсэн юм. Би тэр наргиаг нь өлгөж аваад, цаашид энэ янзаараа л зураг авахуулаад байя гэж болсон. Өөрчлөх тухай бодохоо ч больсон” хэмээн багш Ирби ярьжээ.
Ирби энэ хоёр цамцаа зөвхөн зураг авахуулах үедээ л өмсдөг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )