“МОНГОЛЫН ӨДРҮҮД 2025” арга хэмжээ Хойд Америкт 10 дахь удаа АНУ-ын Чикаго, Нью-Йорк, Канадын Торонто хотноо Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ, Чикаго хотноо суугаа консул, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Экспорт Олон улсын худалдааны төв, Монголиан галлерей мэдээлэл худалдааны төв хамтран зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Чикаго хотноо Америк, Монгол бизнесүүдийн уулзалт форума болжээ. Уг форумд Монголын талаас ноос, ноолуур, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүн, монгол гэр үйлдвэрлэгч 16 компани, Америкын талаас бизнесийн холбоод оролцож, худалдаа хөрөнгө оруулалтын боломжууд, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны гарц шийдлийг ярилцлаа. Монгол Улс, Иллинойс муж хоорондын худалдааны эргэлт 2023 онд 1,0 сая ам доллар байсан бол өдгөө 6,0 сая ам долларт дөхжээ.
Монголын үндэсний өв заншил, соёл урлагийг таниулан сурталчилж, хоёр улсын бизнесүүд хамтын ажиллагааны боломжоо хэлэлцэж, үндэсний жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид экспортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангах нь тус арга хэмжээний үндсэн зорилго юм.
“МОНГОЛЫН ӨДРҮҮД 2025” Хойд Америкт арга хэмжээний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, Чикаго хотноо болж буй Дэлхийн Фэйшн фестивальд Монголын дизайнер Жадамба буюу Жак Валиант, Катя Зол нар өвөрмөц загваруудаа танилцуулж, Тогтвортой Монгол ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн арга хэмжээг Америк хэрэглэгчдэд Чикаго хотын зүрхэн дэх Мэйсис худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд танилцуулснаараа онцлог байлаа. Үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүний 8 брэнд, арьс ширэн бүтээгдэхүүний 2 брэнд оролцлоо.

Сэтгэгдэл ( 1 )
Ичмээр юм болж дээ хөөрхий үхэр монголчууд их Чингис хааны нэрийг хаа ч явсан өндөрт залах ёстойг мэд4ж авцгаа.