НҮБ-ын тогтоолоор нэвтрүүлсэн хоригийг сэргээсний хариуд зохих арга хэмжээ авахад Иран улс бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
“Исламын Бүгд Найрамдах Иран Улс өөрийн эрх, үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалж, Ираны ард түмний эрх ашгийн эсрэг аливаа үйлдэлд зохих хариу арга хэмжээг шийдэмгий авна” гэж Ираны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Ираны Гадаад хэргийн яам НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, хоригийг сэргээх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаагаа онцолсон байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны эсрэг хориг арга хэмжээ есдүгээр сарын 28-нд дахин хэрэгжиж эхэлжээ. Их Британи, Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж Ираныг буруутгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )