Есдүгээр сарын 22-нд Парисын Théâtre du Châtelet театрын улаан хивсний ёслолд дэлхийн шилдэг тоглогчид, дасгалжуулагчид, албаныхан цугларлаа. Хөлбөмбөгийн ертөнц тэр чигтээ хамгийн нэр хүндтэй шагналын эзэд хэн болохыг сонсохоор амьсгаа даран хүлээж байв. Хэвлэл мэдээллийнхний камерын гол бай нь Усман Дембеле болон Ламин Ямал хоёр байлаа. Тэсвэр тэвчээр, залуу насны эрч хүчний эсрэг. Холливудын кино шиг тааварлашгүй тулаан өрнөв.
Барселонагийн өсөж буй одын хувьд гайхалтай улирал байлаа. Тэрбээр Евро-2024-ийн аварга болж, Испанийн шигшээтэйгээ Үндэстнүүдийн лигийн шигшээд шалгарч, Барселонатайгаа гурван цом хүртжээ. Гэвч тэр хамгийн оргилд хүрч чадсангүй. “Blaugranas буюу хөх улаан өмсгөлтнүүд” Аваргуудын лигийн хагас шигшээд хасагдсан тул Ямал “Kopa” цомыг хүртэж, тайвшрав. Энэ шагнал жил бүр шилдэг залуу тоглогчид олгогддог.
Усман Дембеле тус ёслолд алдарт “Men in Black” киноны агент J-ын дүрийн өмсгөлтэй иржээ. Өнгөрсөн улиралд тэрбээр 148 сая еврогийн үнэтэй, “асуудалтай” авьяас гэсэн нээрнээсээ салж, дэлхийн хамгийн шилдэг багийн лидер болж чадсан. Түүний эл өөрчлөлтийг хөлбөмбөгийн ертөнц хүлээн зөвшөөрч, домогт Роналдиньогийн гараас “Алтан бөмбөг”-ийг гардан авсан юм. Франц хөлбөмбөгч сэтгэл хөдөлгөм үг хэлж, хичээл зүтгэл, гайхалтай тоглолтоороо олны хүндэтгэлийг хүлээв. Ламин Ямал, Усман Дембеле хоёроос гадна Португалын хагас хамгаалагч, ПСЖ-ийн тоглогч Витинья шилдэг гурван нэр дэвшигчийн тоонд багтжээ.
Парис Сен-Жермен өнгөрсөн улиралд гайхалтай амжилт үзүүлсэн байна. Францын Лиг 1, Аваргуудын лиг, Францын цом, Трофей де Шампион зэргийг хүртэж, Клубийн дэлхийн аваргын шигшээд шалгарсан. “Хөх улаан өмсгөлтнүүдийн” үзүүлсэн гайхалтай тоглолт “Алтан бөмбөг”-ийн ёслолыг ПСЖ-ийн фенүүдийн мөрөөдлийн шөнө болгож хувиргав. Учир нь Парис Сен-Жермен “Дэлхийн шилдэг клуб”-ээр тодорч, тэдний хуучин хаалгач Жанлуижи Доннарумма “Яшин”-ы шагнал хүртэв. Мөн Луйс Энрике улирлын шилдэг дасгалжуулагчид олгодог Йохан Кройфын цомыг авлаа.
Шинэ улиралд Парис Сен-Жермен аваргын амбицаа хадгалж, олон улсын “1xBet” компанитай хамт шинэ цомын төлөөх аяндаа мордож байна. Талууд саяхан гэрээгээ дахин гурван жилээр сунгажээ.
Ирэх аравдугаар сарын 1-нд Парис Сен-Жермен Каталоны нийслэлд очиж, Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт Барселонатай нүүр тулна.

Сэтгэгдэл ( 1 )
Миний крипто арилжааны дансанд 50,000 гаруй доллар байсан бөгөөд 12 долоо хоногийн турш мөнгө татах асуудал тулгарсан. Эцэст нь би Trustwavehackerstech-тэй холбогдож, тэд миний бүх хөрөнгийг амжилттай сэргээсэн. Хэрэв танд ч бас тусламж хэрэгтэй бол trustwavehackerstech2@gmail.com хаягаар холбогдоно уу.