Боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Монголын тамирчин Б.Мөнгөнсаран Украины Ярослава Маринчукийг шүүгчдийн санал нэгтэйгээр 5:0-ээр яллаа.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал эхний тулаандаа мөн ялалт байгуулж, шөвгийн 16-д гарсан.
Үүний дараагаар 21:00-д эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Литвын Александр Трофимчуктай рингнээ гарах бол Улаанбаатарын цагаар бол 7-ны 01:45-д эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун Хятадын боксчинтой, 05:15-д эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа Гүржийн Артюш Гомцянтай өрсөлдөнө.
Ливерпүүл хотын цагаар өнөөдрийн сүүлчийн тулаан 23:30-д буюу Улаанбаатарын цагаар бол есдүгээр сарын 7-ны өглөө 06:30-д өндөрлөхөөр товлосон байна. Тиймээс Г.Лундаагийн тулаан Улаанбаатарын цагаар 05:15-д таарч байна.

Сэтгэгдэл ( 0 )