Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д энэ сарын 4-нд эхэлсэн Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хамгийн олон тулаантай, хамгийн урт өдөр өнөөдөр болох гэж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал Австралийн боксчныг 4:1-ээр хожиж, шөвгийн 16-д шалгарсан.
Тэгвэл өнөөдөр Монголын дөрвөн боксчин ар араасаа залгаж эхний тулаанаа хийх болно. Эхлээд Улаанбаатарын цагаар 19:15-д эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Украины Ярослава Маринчуктай тулаан хийнэ.
.jpg)
Үүний дараагаар 21:00-д эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Литвын Александр Трофимчуктай рингнээ гарах бол Улаанбаатарын цагаар бол 7-ны 01:45-д эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун Хятадын боксчинтой, 05:15-д эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа Гүржийн Артюш Гомцянтай өрсөлдөнө.
Ливерпүүл хотын цагаар өнөөдрийн сүүлчийн тулаан 23:30-д буюу Улаанбаатарын цагаар бол есдүгээр сарын 7-ны өглөө 06:30-д өндөрлөхөөр товлосон байна. Тиймээс Г.Лундаагийн тулаан Улаанбаатарын цагаар 05:15-д таарч байна.

Сэтгэгдэл ( 1 )
Окийгийн авгай хэзээ тоглох вэ