Оросын алхмууд таалагдахгүй бол зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

Украины хямралыг зохицуулах талаар Оросын хийж буй алхмууд таалагдахгүй бол АНУ зохих хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Польшийн ерөнхийлөгч Кароль Навроцкийтой уулзах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өгөх дохио надад байхгүй. Тэр миний байр суурийг мэдэж байгаа. Тэр ямар нэгэн шийдвэр гаргана. Түүний гаргасан аливаа шийдвэрт бид нэг бол сэтгэл хангалуун байна эсвэл дургүйцнэ. Дургүйцсэн тохиолдолд бидний авч хэрэгжүүлэх зүйлийг та бүхэн харах болно” гэж Америкийн удирдагч хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буяа (103.212.119.128) 2025 оны 09 сарын 05

дотор нв самуун үүсгэнэ биз ану гийн хамгийн чадаг зүйл

1  |  0
Top