Польшийн нутаг дэвсгэрт Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

 

НАТО-гийн Nuclear Sharing хөтөлбөрийн хүрээнд Польшийн нутаг дэвсгэрт Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө тууштай ажиллана гэж Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Nuclear Sharing хөтөлбөрт нэгдэж, цөмийн зэвсэгтэй болох нь польшуудын аюулгүй байдлыг хангах сайхан шийдэл юм” гэж тэр онцолжээ.

Польшийн өмнөх ерөнхийлөгч Анжей Дуда (2015-2025) тус улсад цөмийн зэвсгээ байрлуулахыг АНУ-д нэг бус удаа уриалж байжээ. Гэвч энэ нь боломжтой гэж АНУ болон НАТО-гийн зүгээс хараахан мэдэгдээгүй байна. Nuclear Sharing хөтөлбөр нь НАТО-гийн гишүүн орнуудад Америкийн цөмийн зэвсгийг байрлуулах болон хадгалах хөтөлбөр юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(59.153.114.125) 2025 оны 09 сарын 30

Английг ганц бөмбөг хаяад л путин зүйл дуусгавал зёлинский бөйтугай зөнөг трөмп сүнс нь зайл нь биз

0  |  0
Хаха(59.153.114.125) 2025 оны 09 сарын 30

Английг ганц бөмбөг хаяад л путин зүйл дуусгавал зёлинский бөйтугай зөнөг трөмп сүнс нь зайл нь биз

0  |  0
7(66.181.160.83) 2025 оны 09 сарын 27

Үхлээ эрсэн тэнэгүүд

1  |  0
Top