Иман Хэлиф хүйс тогтоох шинжилгээгүйгээр ДАШТ-д оролцуулах ёстой гэж гомдол гаргажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга, Алжирын дуулиант боксчин Иман Хэлиф энэ сарын 4-14-нд болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд хүйс тогтоох шинжилгээ өгөлгүйгээр оролцуулах ёстой гэсэн гомдлыг Спортын Арбитрын шүүхэд гаргажээ.

World Boxing-оос энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн тамирчин бүр хүйс тогтоолгох шинжилгээ өгч, хариу нь асуудалгүй гарсан тохиолдол тэмцээнд оролцуулна гэж мэдэгдсэн. Тэгвэл 26 настай Иман Хэлиф үүнийг дүрмийн бус явдал гэж үзэж гомдол гаргасан аж.

Түүнийг 2023 оны ДАШТ-д мөн хүйс тогтоох шинжилгээ өгөхийг шаардахад өгөөгүй учир тэмцээнд оролцохыг нь хориглосон. Харин 2024 оны Парисын олимпод Олон Улсын Олимпын Хороо эмэгтэй хүн гэсэн баримт бичиг л байхад хангалттай хэмээн үзэж, тэмцээндээ оруулсан бөгөөд алтан медаль хүртсэн билээ.

Парисын олимпын үеэр түүнтэй таарч тоглосон Италийн боксчин хэдхэн секундын дараа тулаанаас татгалзаж байлаа. Учир нь эрэгтэй тамирчидтай бэлтгэл хийхдээ тийм хүчтэй цохиулж, зодуулж байгаагүй гээд уйлсан юм. Гэсэн ч үүний дараа  Иман Хэлиф үргэлжлүүлэн өрсөлдөгчөө ялсаар Олимпын аварга болсон.

Одоогоор хоёр тал харилцан мэдэгдэл гаргах замаар хоорондоо тэмцэлдэж байгаа юм байна. Энэ маргааныг Спортын Абритрын шүүх шийдэх ёстой болжээ.

Боксын ДАШТ энэ сарын 4-14-нд Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болох бөгөөд 65 улсын 550 тамирчин өрсөлдөнө. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 51 кг, 75 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 65 кг, 75 кг-ын жингийн эхний тойргийн тулаанууд болох юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгон(66.181.183.110) 2025 оны 09 сарын 09

Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь

2  |  0
Отгон(66.181.183.110) 2025 оны 09 сарын 03

Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь

0  |  0
Отгон(66.181.183.110) 2025 оны 09 сарын 03

Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь

0  |  0
Иргэн(66.181.190.56) 2025 оны 09 сарын 09

Хараажаар эмэгтэй хүний төрх байна уу даа \nШинжилгээ өгөхгүй гэхээр но байна даа

2  |  0
Зочин (202.126.88.106) 2025 оны 09 сарын 09

Дүрэмтэй юм дүрмээрээ.

2  |  0
...(66.181.161.205) 2025 оны 09 сарын 03

Спортын арбитрын шүүх нь шийдэж дээ.

0  |  0
Zochin(202.21.102.98) 2025 оны 09 сарын 03

Өө, ёстой солиордог гомо вэ

1  |  0
Х(66.181.188.240) 2025 оны 09 сарын 03

СОЛИОРЦОН ГОМО ВЭ. БИТГИЙ ГОРЬД.

0  |  0
Баажаа(202.55.188.109) 2025 оны 09 сарын 03

Харах царайны эршүүд юм бишүү, заавал хүйс тогтоох шинжилгээнд оруулж байж асуудлыг шударга шийдвэрлэх ёстой. Нэг хүний эрхээр мянган хүний эрхийг хязгаарлаж, хохироож болохгуй

0  |  0
Зочин(66.181.184.48) 2025 оны 09 сарын 03

Сэжгийн гаж амьтнаар эмэгтэйчүүдийг зодуулж бдаг энэ заваан юм хүн алах байх дө

0  |  0
Bat(77.7.9.41) 2025 оны 09 сарын 03

yaj ch harsan eregtei hun onigo tsasha

0  |  0
А(202.9.46.66) 2025 оны 09 сарын 03

Айх юм б.адаа

2  |  0
OYUN(197.211.63.113) 2025 оны 09 сарын 02

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
уншигч(43.228.130.66) 2025 оны 09 сарын 02

тэгэхээр эрэгтэй хүн л болж таарлаа

2  |  0
Top