Нэг хоногт наран дээр 100 гаруй толбо үүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Өнгөрсөн нэг хоногт наран дээр 100 гаруй шинэ толбо үүсжээ. Эрдэмтэд нарны идэвхжилийн № 4197 бүсэд болж буй эд үйл явцыг “жинхэнэ там” хэмээн нэрлэж байна. Энэ бүсэд нэг хоногийн дотор 100 гаруй шинэ толбо үүсжээ.

Өнгөрсөн нэг хоногт наран дээр нэг ч тэсрэлт гараагүй тул энэ бүх энерги хаашаа орж байгааг эрдэмтэд гайхаж байна. Ойрын өдрүүдийн нарны идэвхжилийн талаар урьдчилан мэдээлэхэд хүндрэлтэй байгааг эрдэмтэд онцлоод учир нь сансраас ирж буй мэдээлэл дэлхий дээрх дохионууд зөрж байгаа аж. Нэг талаас, наран дээр хэт олон тооны том хэмжээний толбо үүссэн нь их хэмжээний тэсрэлтийг энерги байгааг гэрчилж байна. Түүнчлэн, рентген туяаны түвшин хэд хоногийн турш С ангиллыг зааж байгааг байнгын тэсрэлт гэж үзэж болох аж. Нөгөө талаас нарны тэсрэлтийн тоо өнгөрсөн нэг хоногт буурсан гэж эрдэмтэд тодруулжээ.

Эл үйл явцыг эрдэмтэд нар илүү хүчтэй тэсрэлтээс өмнө энергиэ хуримтлуулах үе рүү шилжиж байж магадгүй гэж үзэж байна. Энэ нь нарны идэвхжилийн бүс дэлхий рүү харсан байрлалтай байгаа тул эрсдэлийг үүсгэж байгаа аж. Нөгөө талаар нар тэсрэлтийн идэвхжилийн нөөцөө шавхаж, эрчмээ бууруулж байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна. Х түвшний тэсрэлтийн энерги хуримтлагдахад 1-2 хоног болдог тул ойрын үед онцгой үйл явдал тохиохгүй бол нар идэвхжилийн бууралтын үе рүү шилжиж байна гэж үзэж болох аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үглээ өвгөн.(59.153.112.217) 2025 оны 08 сарын 29

Нарны энерги дуусаж нар унтрах.байх.\nЦөмийн тэсрэлт байнга болдог байх!\n

0  |  0
Top