Хятад улс 2027 он гэхэд хиймэл нар бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

 

БНХАУ 2027 онд хиймэл нар гэгдэж буй туршилтын BEST халуун цөмийн реакторын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Ниний мэдээлснээр, Хятадын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэнгээс хөгжүүлж буй эл төхөөрөмж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх анхны ийм төрлийн реактор болох юм.

BEST нь хиймэл нар гэсэн нэршил авсан Хятадын анхны төхөөрөмж биш. 2025 оны эхээр EAST токамак реактор 1066 секундийн турш плазмыг барьж, дэлхийн дээд рекордыг тогтоож байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.40.32) 2025 оны 10 сарын 29

Бид бусдын хөгжлөөр бахархаж суудаг улс болжээ,Өөрсдөө юу ч хийж чаддаггүй

0  |  0
Top