Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх төвүүд ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

 

“Аутизм хийсэн аялал” нийтэд үйлчлэх ТББ нь 40 гаруй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Энэ байгууллага нь 2022 оноос хойш аутизмын хүрээний эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн эрх тэгш оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм.

Төвийн үйл ажиллагаатай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлийн улмаас сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүд энэ оноос эхлэн улсын төсвийн зардлаар дэмжих төвийн үйлчилгээний хамрагдах боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс санхүүжилт авч байгаа нийслэлд зургаа, орон нутагт нэг дэмжих төв үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дэмжих төвийн үйлчилгээнд нийт 6,8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top