Трамп: Обама эргэж ирэхгүй, Украин НАТО-д элсэхгүй, зарим зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр Вашингтонд уулзалттай. Цагаан ордоны Ерөнхийлөгчийн албаны өрөөнд түүнээс гадна Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар мөн цуглах болно.

Тэд Орос-Украины дайныг зогсоох талаар Аляскт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн уулзалтын талаар Доналд Трампаас сонсож, ямар шаардлага тавьсан, зөвшилцөлд яавал хүрч болох талаар ярилцах юм.

Энэ уулзалтаас урьтаж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн Truth Social хаягтаа байр сууриа илэрхийлээд амжлаа. “Украины Ерөнхийлөгч Зеленский Оростой хийж буй энэ дайныг хүсвэл тэр дор нь зогсоох боломжтой. Эсвэл үргэлжлүүлэн тулалдаж ч болно...Обама эргэж ирэхгүй. Украин улс НАТО-д элсэхгүй. Зарим зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээн Трамп бичжээ. Үүнийхээ дараа Европын олон лидерийг Цагаан ордондоо хүлээн авч уулзана гэдэг нэр төрийн явдал байх болно гэсэн байна.

Ням гаригийн орой Вашингтонд буусан Зеленский “Урилга илгээсэн АНУ-ын Ерөнхийлөгчид талархая. Бид ч гэсэн энэ дайнд түргэхэн цэг тавихыг хүсч байгаа. АНУ болон Европын нөхдийнхөө хамтаар ОХУ-ыг бид жинхэнэ энхтайванд хүртэл тулгаж чадна гэж найдъя” гэж мэдэгджээ.

Аляскт болсон уулзалтыг Путины ялалт гэж олон хэвлэл дүгнэж байгаа. АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф ОХУ анх удаагаа АНУ болон Европын улсуудад Украиныг хамгаалахыг зөвшөөрлөө гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(102.89.75.68) 2025 оны 08 сарын 22

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1

Зочин(66.181.185.197) 2025 оны 08 сарын 19

Фашист гаж Ногооноогийн ард Евро фашистууд бна шүү дээ. Тэд л хатгасаао бна.

4  |  0
Зочин(66.181.185.197) 2025 оны 08 сарын 18

Фашист гаж Ногооноогийн ард Евро фашистууд бна шүү дээ. Тэд л хатгасаао бна.

2  |  0
zzzz(66.181.176.41) 2025 оны 08 сарын 18

trump ewropiin lideruudiig khuleej awakhgui gesen shuu

2  |  0
zzzz(66.181.176.41) 2025 оны 08 сарын 18

trump ewropiin lideruudiig khuleej awakhgui gesen shuu

1  |  0
Top