2020 онд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол дайн гарахгүй байсан гэж Путин хэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 16

АНУ-ын Аляска мужийн Анкориж хотын Элмондорф-Ричардсон цэргийн баазад Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүлээн авч, уулзлаа.

Орос-Украины дайныг зогсоох боломжийг эрэлхийлсэн энэхүү уулзалт харьцангуй богино хугацаанд өрнөж, ямар нэгэн шийдвэр гаргалгүй тарлаа. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “том ахиц гарлаа” гэж мэдэгдсэн юм. Хэвлэлийн бага хурал дээр тэрбээр зөвшилцөлд хүрсэнгүй гэдгээ мэдэгдээд нэг ч асуултад хариулалгүйгээр түргэхэн дуусгажээ. “Одоо энэ эхлүүлсэн ажлыг Владимир Зеленский дуусгах ёстой” гэж тэр хэлсэн байна. Ажил хэргийг дуусгахын тулд Путин, Зеленский хоёр уулзалт хийх ёстойг дурдаад, шаардлагатай гэвэл өөрөө оролцоход ч бэлэн гэдгээ илтгэжээ.

 

 

“Бид олон асуудал дээр зөвшилцөл хүрсэн, их ашигтай уулзалт боллоо. Одоо бүрэн зөвшилцөлд хүрэхэд багахан зүйл үлдсэн. Зарим асуудал нь дэндүү жижигхэн ч гэмээр, гэхдээ хамгийн чухал нэг асуудал бий. Үүн дээр зөвшилцөлд хүрэх бүрэн боломж бидэнд бий” гэж Трамп мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтынхаа эхэнд хэн хэндээ маш хүндэтгэлтэй, найрсаг хандаж, магтаалын үгсийг харамгүй хэлцгээсэн байна. Путины хувьд “Хэрвээ 2020 онд Трамп сонгуульд ялсан бол дайн эхлэхгүй байх байсан” гэжээ. Гэхдээ Путин гурван цаг үргэлжилсэн уулзалтын талаараа дэлгэрэнгүй ярьсангүй.

 

 

Уулзалтыг үр ашигтай болсныг цохон тэмдэглээд энэ ажилд Европын бусад орнуудыг оролцохгүй, саад хийхгүй, хөшигний араар янз бүрийн яриа хөөрөө гаргахгүй байхыг уриалсан байна. Хэрвээ ийм байдал үүсвэл зөвшилцөлд хүрэх боломжгүй болохыг сануулжээ.

Путин Украин улсын аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа ч зөрчилдөөний гол үндсэн шалтгааныг арилгах ёстойг онцлон дурдсан. Энэ үндсэн шалтгаан гэдэг нь Украин улсыг НАТО-д нэгтгэхгүй байх, мөн Зеленскийг төрийн тэргүүний суудлаас буулгах хүртэл шаардлага юм.

Путинтай Трамп маш дотно мөн хүндэтгэлтэй уулзсан нь Зеленский болон бусад Европын орнуудын удирдлагыг түгшүүлсэн байж болох талтай. Трамп үүнийгээ ч нуулгүй “Би эрхэм Ерөнхийлөгч Владимир Путинтай үргэлж гайхамшигтай сайн харилцаатай байсаар ирсэн” гэж мэдэгдсэн юм.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч дараагийн уулзалтыг Москва хотноо хийж болох тухай санал дэвшүүлээд, олон сэтгүүлчдийн асуултад ээлжлэн хариулсан бол АНУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр удаан тогтдоггүй зангаараа нэг ч асуултад хариулалгүй буужээ.

Гэхдээ Fox News-ийн Шон Хэннитид “Одоо бөмбөг Украины талд байгаа. Зеленскийгээс бүх зүйл шалтгаална. Мөн Европын орнууд энэ асуудалд бага зэрэг оролцох хэрэгтэй гэж бодож байна.

Зеленский, Путин хоёрын уулзалтыг зохион байгуулахыг хүсэж байгаа байх. Би энэ талаар бол асуугаагүй. Би тэр уулзалтад оролцох гэсэндээ биш гэхдээ бид уулзвал зөвшилцөлд хүрэх боломж муугүй байгаа гэж бодож байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHar tohoi.(178.209.145.214) 2025 оны 08 сарын 17

Mongol.Oros.Hyatad.3 uls delhiteigee hamt sunun bolno.Idgeer 3 uls urvagch pashistuutai yyrd alaLtsana.Mongoliin archaagyi harts ard tymen ynendee hyn hog bolsonTurd udamshsan urvagch tonuulchidtai altsaj 2 huvagdah tsag bolson.Hysen hyseegyi hyn turlyhtyhii jamaar avulagch urvagchtai alaLtsah tsag hysen hyseegyi irnee.Mongolchuud dain vzeegyidee teneg baidag .

0  |  0
(67.171.160.15) 2025 оны 08 сарын 17

шаа шаа муу 2 зөнөг фашист үхэж далд ор

0  |  0
Top