Kiss Cam-д “баригдсан” Ерөнхий захирал, хэлтсийн дарга хоёрын харилцааг шалгаж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 19

АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо болсон Coldplay хамтлагийн тоглолтын үеэр үзэгчдийн суудал дахь хоёр хосыг Kiss Cam том дэлгэц дээр харуулсан нь дуулиан дэгдээгээд амжлаа.

Хэргийн учир нь том дэлгэц дээр гарсан эрэгтэй эмэгтэй хоёр гэр бүлийн хоёр биш.  Astronomer компанийн ерөнхий захирал болон хүний нөөцийн хэлтсийн дарга нар байж таарчээ. Тэр хоёрын тэврэлдэж буй нь дэлгэцэнд гарсанаар эхнэр, хүүхэдтэй ерөнхий захирал Энди Байрон болон хэлтсийн дарга Кристин Кэбот хоёрын хувийн амьдрал болон ажлын нэр хүнд, ирээдүй маш хүнд байдалд оржээ.

Компанийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар хяналт шалгалт хийх нь зөв гэж үзсэн байна. Тоглолтыг тус компанийн өөр нэгэн ажилтан эмэгтэй Алисса Стоддард хамт үзсэн гэх мэдээлэл худал гэдгийг ч компанийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ. Энди Байрон хүнд байдалд ормогцоо Алисса Стоддардыг тэнд хамт байсан гэж хэлсэн юм байна. Гэвч хожим нь худал хэлсэндээ уучлалт хүсчээ.

Компанийн Удирдах зөвлөл асуудалд орооцолдсон хоёрт амралт өгсөн байна. Энэ хойгуур хянан шалгаад, шийдвэр гаргах ажээ. Энди Байроныг ойрын хугацаанд захирлын албан тушаалаас нь халахын зэрэгцээ мөн Удирдах зөвлөлийн гишүүний тооноос хасах ёстой гэж компанийн ажилтнууд үзэж буй гэнэ. Энди Байрон 2023 оны компанийн ерөнхий захирал болсон бөгөөд 2024 онд Кристин Кэбот хэлтсийн даргаар очсон байна. Хамтран ажиллахаар болохдоо хоёулаа хэн хэнийгээ маш өндрөөр үнэлж, хүндэлж буйгаа цохон тэмдэглэж байсныг ч хэвлэлүүд дэлгэн тавьжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 22

сүртэйшдээ

0  |  0
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 22

сүртэйшдээ

0  |  0
DR. ADITYA(102.89.82.75) 2025 оны 07 сарын 19

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Х(66.181.161.168) 2025 оны 07 сарын 19

Манайд дуучин жүжигчин хүүхэнтэй улс төрчид кофе уугаад сууж байдаг жирийн үзэгдэл дараа нь нөгөө хүүхний амьдрал эрс дээшилж элитийн эгнээнд ордог

0  |  0
Close menu