Израил Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоох нөхцөлүүдийг хүлээн авсан гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын төлөөлөгчид Газын зурвасын асуудлаар Израилын талтай үр дүнтэй уулзалт хийсэн гээд Израил тус бүсэд 60 хоногийн хугацаанд гал зогсоох заавал биелүүлэх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Энэ үеэр АНУ-ын зүгээс мөргөлдөгч талуудтай мөргөлдөөнийг зогсоох тал дээр идэвхтэй ажиллана гэж Цагаан ордны тэргүүн онцолсон байна. Түүний хэлснээр, мөргөлдөөнийг зогсоох тухай эцсийн саналыг Египет болон Катар улс тавих гэнэ. Палестины Хамас хөдөлгөөн мөн хэлцлийг зөвшөөрөх байх гэж найдаж байна хэмээн Трамп илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )