АНУ Газын зурваст гал зогсоох тухай тохиролцоог сахиулах зорилгоор Израилд 200 цэрэг илгээх тухай Associated Press агентлаг мэдээлжээ.
Олон улсын багт АНУ-ын түнш орнуудын цэрэг болон төрийн бус байгууллага, хувийн компаниудын төлөөлөгчид орох аж. АНУ-ын эрх баригчид Израилд Цэрэг, иргэний зохицуулах төв байгуулах ба эл төв нь Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх ажлыг зохицуулж, ложистик, аюулгүй байдлыг хангахад нь туслалцаа үзүүлнэ.
Ройтерс агентлагийн тодруулснаар, АНУ-ын цэргүүд Газын зурвасын нутаг дэвсгэрт шууд байрлахгүй. Тус агентлагийн мэдээллээр, олон улсын багт Египет, Катар, Турк болон АНЭУ-ын цэргүүд багтана.

Сэтгэгдэл ( 0 )