Владимир Путин, Доналд Трамп нар утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьжээ.

АНУ-ын талын санаачилгаар нэг цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр талууд Иран, Украин, Венесуэлийн асуудлуудыг хэлэлцсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаковын хэлснээр, талууд Ираны мөргөлдөөнийг аль болох ойрын хугацаанд улс төр, дипломатын арга замаар шийдвэрлэхэд чиглэсэн байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ Персийн булангийн орнуудын удирдагчид, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон бусад орны тэргүүнүүдийг оролцуулах ёстойг тэмдэглэжээ. Талууд энэ асуудлаар үр дүнтэй яриа өрнүүлснийг Ушаков онцолсон байна.

Путин, Трамп нар мөн Украины асуудлыг зохицуулах гурван талт яриа хэлэлцээний талаар саналаа солилцжээ.

Трамп Украин дахь дайныг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна. Оросын тал энэ чиглэлд гаргаж буй  Трампын хүчин чармайлтыг үнэлжээ.

Венесуэлийг тойрсон асуудлыг дэлхийн газрын тосны зах зээлийн хүрээнд авч хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top