АНУ, ОХУ-ын хууль тогтоогчдын уулзалтад бэлтгэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

 

“АНУ, ОХУ-ын хууль тогтоогчдын уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд уулзалт хийх газрын талаар бид дипломат шугамаар зөвшилцөж байна. Оросын Төрийн Думын депутатуудтай уулзах Конгрессын төлөөлөгчдийг би тэргүүлнэ” гэж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Паулина Луна мэдэгджээ.

“Даян дэлхийд, түүний дотор Украинд, энх тайван тогтоох нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын чухалчилж байгаа эн тэргүүний зорилт юм. Дипломат шугамаар яриа хэлэлцээ хийх нь хүмүүсийн амийг аварна хэмээн тэр хатуу итгэж байгаа” гэж тэр тэмдэглэсэн байна. “Оростой харилцан ойлголцож, Украины мөргөлдөөнийг зохицуулахыг чармайх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Хүйтэн дайны эрин үе 30 жилийн өмнө дууссан. Үүнийг сэргээхийг америкчууд хүсэхгүй байна. АНУ санхүүгийн сүйрлийг биш харин энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалах ёстой. Ийм хүчин чармайлтыг би ганцаараа тавиад байгаа юм биш. Төлөөлөгчдийн танхимын бусад гишүүд ч ийм ярианд оролцож байгаа” гэж Америкийн хууль тогтоогч онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vanvical(197.211.63.115) 2025 оны 10 сарын 31

Albaker krediti нь зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилд 5000-50,000 еврогийн хооронд банкны зээл санал болгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилд 50,000-300,000 еврогийн зээлийг санхүүжүүлж, төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэдний зарим хэрэгцээг хангахын тулд Novac.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их мөнгө хэрэгтэй, хүссэн төлбөрийн хугацаагаа мэдэгдээрэй. Хурдан зээл болон төгсгөлгүй стресс төлбөр. Имэйл: albakerloanfirm @ gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top