Английн “Тоттенхэм” сүүлийн 17 жил атгаагүй цомоо өндөрт өргөснөөс хойш хэдхэн хонож байна. Европа лигийн финалд “Манчестер Юнайтед”-ыг 1:0-ээр хожсоноор энэ клубын олон хөлбөмбөгчийн мөрөөдөл, хүсэл биелсэн.
Тэдний нэг нь багийн ахлагч Сон Хён Мин юм. Сон Лондоны клубт 10 жилийг өнгөрүүлэхдээ 454 тоглолтод оролцож, 173 гоол оруулаад байгаа. Гэвч ирэх долоодугаар сард 33 нас хүрнэ. Гэрээ нь дуусгавар болоход ердөө ганцхан жил үлдсэн. Мөн энэ улиралд бүх тэмцээнд нийтдээ 11 гоол оруулсан нь өмнөх улирлуудтай нь харьцуулбал чамлагдахаар үзүүлэлт.
“Тоттенхэм”-ийн удирдлага энэ бүх нөхцөл байдлыг бодож үзээд хэрвээ өндөр үнэ санал болговол зарна гэсэн бодолтой байгаа гэнэ. Зарахдаа сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн газрын зургийг өргөсгөж, томоохон оддыг ээлж дараалан авсаар буй Саудын Арабын клубүүдээс санал ирж магадгүй гэж найдаж буй сурагтай.
Сэтгэгдэл ( 1 )
Мэдээж гайгүй үнэ өгсөн нэгэнд зарах нь зөв, одоо Сон муужирна уу гэхээс сайжрана гэж байхгүй ш дээ, нас нь ч явчихлаа доо