АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой утсаар ярьж, Орос, Украины хооронд олзлогдсон цэргүүдийн солилцоо амжилттай болсонд баяр хүргэсэн тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас лхагва гарагт тараасан мэдэгдэлд өгүүлжээ.
Сайн санааны үүднээс Украины талтай ажил хэрэгч яриа хэлэлцээ хийх нь мөргөлдөөнийг зогсоох цорын ганц арга зам байх тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдлийг Марко Рубио давтан хэлсэн байна.
ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Марко Рубиотой утсаар ярихдаа Сергей Лавров ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын тавдугаар сарын 19-нд тохиролцсон зүйлийг хэрэгжүүлж буй явцын талаар, Орос, Украины шууд яриа хэлэлцээний дараагийн үе шатанд зориулж Оросын талаас тодорхой саналууд бэлтгэж байгаа тухай мэдээлсэн байна.
Талууд бас Орос, Америкийн харилцааны тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй Оросын төлөөлөгчид зургаадугаар сарын 2-нд Истанбулд Орос, Украины мөргөлдөөний анхдагч шалтгаануудыг гэтлэн давах тухай Оросын талын санамж бичгийг Украины талд танилцуулахад бэлэн байгаа гэж Сергей Лавров мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )