Эрчим хүчний системд гэнэт их хэмжээний цахилгаан алдагджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

 

Испанийн эрчим хүчний системд гэнэт таван секундийн дотор 15 гигаватт цахилгаан эрчим хүч алдагдсан тухай тус улсын ерөнхий сайд Педро Санчес мэдэгдсэн байна.

“Орон нутгийн цагаар 12:33 минутад цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн системээс гэнэт 15 гигаваттын цахилгаан эрчим хүч 5-хан секундийн дотор алдагдсан гэж цахилгаан эрчим хүч нэлэнхийдээ тасарсан шалтгааны талаар техникийн мэргэжилтнүүд бидэнд мэдээлсэн. Урьд нь ийм зүйл огт гарч байгаагүй” хэмээн тэр тодруулан хэлэв.

Түүний мэдээлснээр, ийм нөхцөл байдал юунаас болж үүссэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжилтнүүд болсон явдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 28-нд Испанид цахилгаан эрчим хүчний хангамжийн өргөн цар хүрээтэй тасалдал гарч, олон салбарын үйл ажиллагаанд саатал учруулсан байна. Удалгүй нөхцөл байдлыг аажмаар тогтворжуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээ(202.9.40.32) 2025 оны 04 сарын 30

Нарны шуурга шүү дээ. Аль эрт тогтоочихсон.

0  |  0
зочин(202.70.44.46) 2025 оны 05 сарын 02

Орчуулна гэж оршуулах юм аа

3  |  0
Close menu