Испани улс Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын цэргийн онгоцнуудад агаарын орон зай болон тус улсын нутаг дэвсгэр дэх цэргийн баазуудаа хаажээ.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес АНУ, Израилын халдлагуудыг буруутгаж, Испани улс тус дайнд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа билээ.
Мадридын зүгээс нэвтрүүлж буй хязгаарлалтууд АНУ-ын нисэх хүчний Ойрх Дорнодын чиглэлд хийж буй нислэгүүдийг хүндрүүлж байна.
Испанийн гадаад хэргийн сайд Хосе Мануэль Албарес энэхүү арга хэмжээ нь мөргөлдөөнийг хурцатгахад хүргэх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгджээ.
Үүний хариуд Вашингтон НАТО-той харилцах харилцаагаа эргэн харах ёстой гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Al Jazeera сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Бүгдийг эргэн харна. Хэрэв НАТО нь АНУ-аар Европыг хамгаалуулдаг атал цэргийн баазуудаа бидэнд ашиглуулахаас татгалзаж байгаа бол энэ тийм ч сайн тогтолцоо биш” гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )