Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр болж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо.
Ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшээд байсан. Монгол Улсын шигшээ багийн ахлагч, дараа нь шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж буй мөн Холбооны Техникийн зөвлөлийн дарга Б.Гарьдмагнай, Сөүлийн их сургуулийг спортын менежмэнтээр төгссөн, хөлбөмбөгийн чиглэлээр боловсорсон С.Жаргал, “Ховд” клубыг үүсгэн байгуулагч Ө.Алтай, мөн Н.Болор-Эрдэнэ тэгээд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.
Сонгуулийн өмнө С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татаж буйгаа хэлж, өөрсдөд нь өгөх байсан саналаа Б.Гарьдмагнайд өгөхийг уриалсан юм. Харин Н.Болор-Эрдэнэ нэрээ мөн татахдаа өөрт санал өгөх хүн байвал Ц.Анандбазарыг дэмжихийг уриалжээ.
Ийнхүү хоёр нэр дэвшигч шалгаран үлдэж, нууц санал хураалт боллоо. Нууц санал хураалтын дүн гарахад Ц.Анандбазарт 26, Б.Гарьдмагнайд 18 санал өгсөн байна. Ингэснээр Ц.Анандбазар Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар болж, ойрын хэдэн жил Монголын Хөлбөмбөг хэрхэн хөгжих, ямар бодлого барихыг шийдэх, тодорхойлох эрх түүнд очиж байна.
Сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг эсэргүүцэж, Дээд лиг болон Нэгдүгээр лигийн тамирчид бойкот зарлаж, өнгөрсөн баасан гаригаас ням гаригийг дуусталх бүх тоглолтод оролцохгүй байх шийдвэрийг “Очир” зөвлөлөөс гаргасан. Хөлбөмбөгчид Холбооны удирдлагыг улс төрөөс хараат бус зөвхөн хөлбөмбөгийн төлөө ажиллах хүсэл сэтгэлтэй хүнээр сонгож, ажиллуулахыг хүссэн тэмцэл энэ байлаа. Гэвч тоглогчдын тэмцэл сонгуулийн эцсийн дүнд ялагдаж дуусав.
Сэтгэгдэл ( 14 )
Мөнгөний сонгууль ийм л бдаг юмаа
SADARTLA XUCHINDUULI80955877
Тэнэг юмбэээ
SAWI80955877
Анандбазар бол зохион байгуулалтай сонгуул явуулсан цаагуураа хүмүүст авилга өгсөн байж болзошгүй бн яагаад ч ингэж спорт мэдэхгүй тэр тусмаа хөлбөмбөгийг бүүр ч мэдэхгүй хүн ш дээ\n
Анандбазар бол зохион байгуулалтай сонгуул явуулсан цаагуураа хүмүүст авилга өгсөн байж болзошгүй бн яагаад ч ингэж спорт мэдэхгүй тэр тусмаа хөлбөмбөгийг бүүр ч мэдэхгүй хүн ш дээ\n
VANXANDI BOOW XXI ANUSDI80955877
VANXANDI BOOW XXI ANUSDI80955877
Луйвар. Соншжудь хүчингүй. Бичдэгийг нв АТГт өг
аль чхолбоог сайн менежер авч явах болохоос сайн тоглогч, дасгалжуулагч байсан хүн авч явахгүй шүү. энэ хүнээ ажиллуулаад л үз. үнэхээр болохгүй бол соль
Гэхдээ Анандбазар сайн менежер байвал яах уу, гэхдээ энэ хүний өмнөх УТ, компанийн засаглалыг харахад эргэлзээтэй л юм. Хөлбөмбөгөө гэсэн сэтгэл зүрхтэй, сайн менежер хүн хийгээсэй гэж битүүхэндээ бодож бнлаа. тамирчид, шүүгчид нь энэ хүнтэй хамтарч ажиллах эсэхээ өөрсдөө шийдэж дээ. ёстой сонголтын асуудал юмдаа
Mongoliin niigem hog boljdee ene gaj dinton yu hiih gej bgaa
Энэ хүүр мөнгөний үнэр авчихаад гэтээд байгаа л да. Тэгэхээс энэ ацаараа Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхэв дэ. Хүчин хийж, хүүхний бөгс баздаг энэ мэт гаруудыг төрөөс хол байлгах хэрэгтэй
За за хөлбөмбөгийн холбоо дампуурч дуусах юм байна даа. Хэдэн таминрчин охидууд нь хүчиндүүлээд дуусах юм байна.