“Арсенал” Анчелоттиг ажлаас нь халуулах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

Аваргуудын лигийн шөвгийн наймд Испанийн “Реал Мадрид” эхний тоглолтдоо Английн “Арсенал”-ын талбайд зочлоод 0:3-аар хожигдоод буцсан.

Тэгвэл Улаанбаатарын цагаар энэ сарын 17-ны 03:00-д хоёр багийн хариу тоглолттой. Хэдийгээр “Сантьяго Бернабеу”-гийн эзэд талбайдаа ямар ч зөрүүг арилгаж, ялагчаар тодрох магадлалтай ч гэлээ хэрвээ үгүй бол ахлах дасгалжуулагч Карло Анчелоттиг ирэх зун хална гэсэн цуу яриа дэгдээд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, 2026 оны зун хүртэл Мадридын клубтэй гэрээтэй ч гэлээ Анчелотти “Их буучид”-ыг энэ удаад давж гарч чадахгүй бол халагдах магадлал маш өндөр болно гэдгийг итали сэтгүүлч Фабрицио Романо ч мэдээлжээ.

Мөн Фабрицио Романогийн тодруулснаар бол эдүгээ Германы “Байер Леверкузен”-ий дасгалжуулагчаар ажиллаж буй Шаби Алонсо Мадридын клубын шинэ ахлах дасгалжуулагч болох магадлал мөн өндөр гэнэ.

Өнгөрсөн зун Шаби Алонсо хоёр томоохон клубын саналаас татгалзсан нь “Реал Мадрид”-ын дасгалжуулагчаар очих хүсэлтэй нь холбоотойг ч үгүйсгэхгүй аргагүй ажээ. Шаби Алонсо хөлбөмбөгчийн хувиар Мадридын клубт тоглож байсан тул эргээд очих хүсэлтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top